Бээжинд үерийн улмаас 60 хүн амиа алджээ

Хятадын хойд хэсэгт орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 60 хүн амиа алдсан гэж Бээжин хотын орлогч дарга Шиа Линмао пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв

Амиа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь буюу 31 хүн нь Бээжин хотын захын нэгэн дүүрэг дэх өндөр настны асрамжийн газарт байрлаж байжээ.

Үерийн гамшигт өртөх үед нийт 69 өндөр настан асрамжийн газарт байсан бөгөөд тэдний 55 нь ямар нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байсан гэж албаныхан мэдэгдэв. 

Мөн 9 хүн сураггүй болсон  бөгөөд  гамшгийн уршгийг арилгах, аврах ажилд оролцож байсан тосгоны намын хорооны дөрвөн нарийн бичгийн дарга ч амиа алджээ.

Бээжин хотод нийтдээ 300,000 гаруй хүн үерт нэрвэгдэж, 24,000 гаруй байшин, 242 гүүр, 756 км зам эвдэрсэн гэсэн урьдчилсан тоо байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...