Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар 2023 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох саналыг анх байршуулж байсан. Тухайн үед уг санал богино хугацаанд 100 гаруй мянган иргэний дэмжлэг авч байсан юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.01/ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Таны төлсөн татвар бол улсын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Эхний сайн мэдээ гэвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно. Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ. Хоёр дахь сайн мэдээ бол 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна. Таны санал хамгийн үнэ цэнтэй” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...