Нүүрс тээвэр, татан авалтыг намэгдүүлэхээр “Чайна Энержи” групп-тэй уулзлаа

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд 2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 5 сая тонн нүүрс худалдан авч төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон.

Засгийн газар хоорондын хэлэлцээр, гэрээний хэрэгжилт, нүүрс худалдан авалт, тээвэрлэлтийн явц, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин) ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн, 2025 ондоо багтаан 5 сая тонн нүүрс ачих бүрэн боломжтой, Чайна Энержи компани төмөр замын тээвэр, татан авалт, хилийн нэвтрүүлэлтэнд онцгой анхаарах, тээврийг нэмэгдүүлэх, нүүрснээс дээж авч, шинжилгээний хариу гарах хугацааг богиносгох ажлыг эрчимжүүлж ажиллах мөн уг ажлыг хоёр талаасаа хамтран шуурхай нягт уялдаатай ажиллах нөхцөл шаардлага нэн чухал байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн уулзалтын үеэр онцоллоо.
Чайна энержи Коксжих нүүрс (Тяньжин) ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Сүн Руй Хай өнөөдрийн уулзалтаар яригдсан нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэх, дээж авч шинжилгээ хийх хугацааг хэмнэх, гуравдагч лабораторийн асуудлыг хоёр тал ярилцаж тохиролцсоны дагуу албан бичгээр баталгаажуулахыг онцоллоо. Мөн эрчим хүчний нүүрс худалдан авах, тээвэр зохицуулалтын ажлыг зэрэгцүүлэн явуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...