Home Боловсрол Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-26-нд “E-Mongolia”-аар явуулна

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-26-нд “E-Mongolia”-аар явуулна

0
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-26-нд “E-Mongolia”-аар явуулна

2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд наймдугаар сарын 12-26-ныг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан зохион байгуулна. Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээ авахдаа дараах зүйлсийг анхаарах ёстойг санууллаа. Үүнд,

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

-Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

-2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here