Жүжигчин бүсгүй салсан нөхрийнхөө эсийг ашиглаж жирэмсэн болжээ

Өмнөд Солонгосын жүжигчин И Си Ён нөхрөөсөө салснаасаа хойш хэдэн сарын дараа хоёр дахь хүүхдээ тээж байгаагаа зарласан нь  олон нийтийн дунд шуугиан тариад байна . Учир нь өдгөө 43 настай жүжигчин бүсгүй хөлдөөж хадгалсан салсан нөхрийнхөө эсийг ашиглаж жирэмсэн болсон ба ингэхдээ энэ талаараа нөхөртөө юж ч хэлээгүй аж.  Хосууд долоон настай хүүтэй ба  гэрлэснийхээ дараахан хоёр дахь хүүхдээ төлөвлөж эсээ хөлдөөж байжээ. Гэвч тэдний гэр бүл 2025 оны гуравдугаар сард албан ёсоор салсан юм.

Жүжигчин бүсгүй энэ тухайгаа дэлгэсэн мэдэгдэлдээ,

“Найман жилийн өмнө би хүү Жун Ёныг тээж байхдаа гэрлээгүй, телевизийн олон ангит киноны зураг авалтад ороод явж байсан. Тэр үед би нас бага байсан бөгөөд олон дутагдалтай байсан. Хүүгээ хэвлийдээ томрох тусам маш их санаа зовж, тайван бус байсандаа харамсдаг.  Нөхөр бид хоёрын “бэлдэж хадгалсан” үр хөврөлийн таван жил хадгалах хугацаа бараг дууссан тул би сонголт хийж хуучин нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр үр хөврөлийг суулгахаар шийдсэн. Би үргэлж дахиж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан”  гэжээ. Мөн гэрлэлтийн  хүнд үеүдэд гэрэл гэгээ болж байсан цорын ганц зүйл нь түүний хүү байсан гэж онцлоод  миний маш олон сорилт тулахыг мэдэж байгаа ч сонголтондоо харамсахгүй гэдгээ ч хэлжээ.

Тэрээр 2017 оны 9-р сард өөрөөсөө есөн насаар ах ноён Чо-той гэрлэж, 2018 оны 1-р сард хүү Жун Ёныг төрүүлсэн юм.  Экс нөхөр  ноён Чо Өмнөд Солонгосын Диспетч хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэд гэрлэлтээ цуцлуулсан тул Лигийн шийдвэрт таагүй байгаа.  Гэхдээ хуучин эхнэр нь нэгэнт хоёр дахь хүүхдээ тээж байгаа тул эцгийн үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэдгээ хэлсэн байна.

Тус улсын хуульд энэ тохиолдолд хоёр талын зөвшөөрлийг заавал авах тухай тусгаагүй байдаг тул бүсгүйг хуулийн хүрээнд буруутгах үндэслэлгүй байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...