Францууд нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулах туршлагаа хуваалцаж байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ. Энэ удаагийн сургалтад Эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа анги, нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй алба хаагч, мэргэжилтэн оролцож байна. Агаараас эрэн хайх, аврах анги өнөөдрийн байдлаар 159 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 212 иргэний амь насыг авран хамгаалжээ.

ФРАНЦЫН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ САНДРА ЛАТЕЛМЕ:

Би Бүгд Найрамдах Франц улсад эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр тасралтгүй 25 жил ажиллаж байна. Францдаа  нисдэг тэргээр уулнаас аврах, тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн эмч юм. Монгол Улсын онцгой байдлын 111-р ангитай хамтран 3 дахь жилдээ ажиллаж байна. Монголд энэ сургалтыг эхлүүлэх санаачилга гарган, өнөөдрөөс бодит ажил хэрэг болгож байгаад баяртай байна. Энэхүү сургалтаараа бид чаддаг бүхнээ монгол эмч нарт заах болно гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...