Солонгос, Тува бөхчүүд “Хүрээ цам”-д зодоглоно

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн баяр буюу “Хүрээ цам-Даншиг наадам-2025” наадмаар гадаад бөхчүүд барилдах болсныг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Хүрээ цам-Даншиг 2025 наадам нь энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Уг наадамд Тува болон БНСУ-ын найман бөх уран мэх уралдуулан барилдах болжээ. Тува улсын заан Монгуш Айдын, Түлүш Сайнбилэг, улсын арслан Куулар Мөнгөн-Эрдэнэ, улсын харцага Хомушка Эрдэнэ, Куулар Мөнгөн-Эрдэнэ нар Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэж байв.

Харин Өмнөд Солонгосын талаас Үндэсний Шрым бөхийн аварга Чой Жун Ман, Ким Мин Жэ, Ча Мин Сү нар энэ наадмаар барилдахаар бүртгүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...