Ө.Шижир: АН-ын сайд 64 тэрбумын тендерийн булхай илрүүлсэнд МАН дургүйцсэн

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Гишүүн Ө.Шижир: Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчөөгүй. Харин ч манай сайд нар сайн ажилласан. Бага хурлын гишүүд гэрээг уншиж шийдвэр гаргасан гэдэгт итгэхгүй байна. Ардчилсан намын найман сайд үнэхээр сэтгэл зүрх, бие махбодио зориулсан. Өнгөрсөн хугацаанд бие биенийхээ нэрээр овоглоод жадлан эсэргүүцдэг байсан төслүүдийг хөдөлгөсөн. Маш их улстөржиж гацаасан төслийг хамтарсан Засгийн газар хийж чадсан.

Баялгийн сан Ирээдүйн өв сан ярихаар Засгийн газар огцордог. Уг нь өмнөх түүхээсээ сургамж авах ёстой. Гэтэл дахиад давтагдлаа. Хяналт үнэлгээний сайд Э.Одбаяр Дархан-Уул аймгаас сүүлийн дөрвөн жилийн тендер худалдан авалттай холбоотой асуудлыг гаргасан юм билээ. Ингээд 64 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. Гэтэл үүнийгээ Дархан-Уул аймгийн ИТХ хэлэлцдэггүй. Ийм асуудал олон байсан. Энэ нь МАН-ын Бага хурлын гишүүдийн дургүйг хүргэж, үзээгүй гэрээн дээрээ дүгнэлт хийсэн байх.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

Л.Оюун-Эрдэнэ: Надад алдаа оноо, чадсан чадаагүй олон зүйл бий

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг...