Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо

Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталлаа.

Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, таавар олон мянган Монгол хүн, Монгол айлын амь амьдралд сүйрэл, зөвхөн нэг жилд 500 сая доллар гадагш урсган улс орны эдийн засагт хохирол учруулсаар ирсэн.

Тоглосон нь өрөнд ороод хохирол дуусдаггүй.

Бүтэн жилийн туршид бүх хүүхдэд олгох 1,7 их наяд төгрөг, улсын валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх доллар бооцоо, мөрийнд урсаж, инфляц, гэр бүл салалт, амиа хорлолт, донтолт, ажил эрхлэх хүсэл сонирхол бөхөөх гэх мэт нийгэм эдийн засгийн олон талын хор хохирол дагуулдаг.

Хууль батлагдсанаар:

✅️ Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
✅️ Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
✅️ Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
✅️ VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
✅️ Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
✅️ Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
✅️ Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.

Хууль хяналт, банк санхүүгийн байгууллага хууль хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг хүсье.

Иргэн Та бүхэнд хуулиар бүрэн хориглогдсон цахим мөрийтэй тоглоом сурталчлах, зохион байгуулах, зуучлах, уриалах, дэмжлэг үзүүлэх зэрэг аливаа хэрэг, зөрчилд автахгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...