Харибо чихэрнээс каннабисын ул мөр илэрчээ

Нидерландад нэг гэр бүлийн олон гишүүн, тэр дундаа хоёр бага насны хүүхэд Happy Cola F!zz амттан идсэний дараа  толгой нь өвдөж бие нь муудсаны улмаас холбогдох байгууллагад ханджээ.

Амттан идсэний дараа хохирсон ар гэрийнхэн болон бусад хэд хэдэн хүмүүс энэ талаар Нидерландын цагдаад мэдэгдсэн бөгөөд хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байна.

Нидерландын Хүнс, хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын албаны (NVWA) хэвлэлийн төлөөлөгч “Дээжээс каннабисын ул мөр илэрсэн. Тэр даруй Хариботой холбоо барьж, компанид аюулгүй байдлын анхааруулга өгсөн” гэж мэдэгдэв. Нидерландын эрх баригчид каннабис хэрхэн чихэрт орсон нь тодорхойгүй байна,  цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байна гэсэн мэдээллийг өгөөд байна.

Харибо компаниас хэлэхдээ, эргэлтэнд байгаа зарим бүтээгдэхүүнийг идсэний дараа  толгой эргэх зэрэг эрүүл мэндийн багахан асуудал үүсгэж болзошгүй юм. Энэ хэрэг Нидерландад, тодорхой бүтээгдэхүүн, багцад л хамааралтай. Бид эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, мөрдөн байцаалтад нь дэмжлэг үзүүлж, энэ талаарх баримтуудыг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Мөн Cola F!zz амттанг дэлгүүрт буцааж өгөлгүйгээр, шууд компани руу илгээхийг хүсчээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...