Төрийн цахим үйлчилгээ E-Mongolia-г нэвтрүүлснээр 1.4 их наядыг хэмнэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ингэж мэдэгдлээ. Тэрбээр “2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ Эстони Улсад айлчилж, тус улсын цахим засаглалын сайн туршлагыг судалж, “Цахим Монгол” төслийн баг Эстонийн e-Governance Academy-тай хамтран ажилласнаар E-Mongolia платформын эхлэл тавигдсан.
Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулсан билээ.
Өнөөдөр E-Mongolia платформд 88 байгууллага 1,264 үйлчилгээ цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь ашиглаж, дээрх хугацаанд нийт 73.6 сая гаруй удаагийн үйлчилгээ авч, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ.
Энэ нь иргэн төвтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний шинэ соёлыг төлөвшүүлж, цахим шилжилтийн үр дүнг тод харуулж байна. 2020 онд НҮБ-ын цахим засаглалын индексээр 92 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс 2024 онд 46 дугаар байр, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь бидний хамтын зүтгэлийн үр дүн билээ. Цаашид ч төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгохын төлөө Засгийн газар тууштай ажиллана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...