Үндэсни аудитын газрын даргаар С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний аудитын газар/ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ.ҮАГ-ыг удирдаж байгаа Д.Загджавыг өнгөрсөн 2024 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын шийдвэрээр томилсон. Ингэхдээ өмнөх дарга Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болж байв. Улмаар тус газрын дарга болсон.

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг ирэх тавдугаар сарын 7-нд хийхээр товлоод байна. С.Магнайсүрэн нь 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2006-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...