Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад буй Төрөг нуурын ордтой холбоотой  асуудлаар мэдээлэл өглөө.

Тус намын гишүүн. УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Иргэдээс бидэнд мэдээлэл ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой байж болзошгүй мэдээлэл учир өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа. 2006 оны гуравдугаар сарын 23-нд “Женко” группээс Х.Баттулга гээд хүн гарын үсэг зураад, “Дэвү интернэшнл” групп руу явуулсан албан бичиг байгаа юм. 20 орчим жилийн өмнө Монголын банк санхүү, бизнесийн салбарт “Номаранг”-ийн хэрэг гэж ноцтой зүйл гарсан. Олон хүн хохирогч болсон, 10 сая ам.долларын залилангийн хэрэг гарч байсан. “Женко” группээс явуулсан албан бичигт “Номаранг”-тай холбоотой хариуцлагыг миний бие хүлээнэ гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ ноцтой баримт. Хамгийн ноцтой нь, уг албан бичигт Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн санал, хүсэлт байсан. Энэ бол Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй юм. Бид байгалийн баялгийг онцгойд боддог. Одоо ч зарим улс төрч байгалийн баялгийг иргэдэд тараая гэж яриад байгаа. Нидэр дээрээ зараад дууссан юм биш үү. Гуравдугаарт, 2006 онд уг бичгийг үйлдэж, бичиг явуулсан хүн УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн өөр ажил хийж болдоггүй. Бизнес хийгээд, газар орон зарах албан бичиг үйлдэх боломжгүй” гэлээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...