Трамп гар утас, компьютерийг 145 хувийн татвараас чөлөөлжээ

Энэ нь Трампын Хятадад ногдуулах тарифын анхны томоохон хөнгөлөлт болж байна.  

АНУ-ын технологийн компаниуд эд ангиа ихэнх нь Хятадад үйлдвэрлэдэг тул худалдааны шинэ тариф гар утас, компьютер зэрэг бүтээгдэхүүний  үнийг огцом өсгөх нь гэсэн айдас байсан.  Тарифын чөлөөлөлтөд хагас дамжуулагч, нарны зай, санах ойн карт зэрэг бусад электрон төхөөрөмж, эд анги ч багтаж байгаа ажээ. 

“Энэ бол технологийн хөрөнгө оруулагчдын мөрөөдлийн хувилбар” гэж Wedbush Securities-ийн технологийн судалгааны дэлхийн ахлагч Дэн Айвс X хуудастаа нийтэлжээ.  Apple, Nvidia, Microsoft зэрэг томоохон технологийн фирмүүд болон өргөн хүрээний технологийн салбарынхан энэ мэдээг сонсоод  асар их тайвшрах байх гэж тэрээр нэмж хэлжээ. 

145 хувийн татвар ногдуулсан тохиолдолд Iphone утасны үнэ 40 гаруй хувь нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Мөн шинэ татварын сургаар технологийн компаниудын хувьцааны үнэ ч унаад байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...