27 иргэнийг Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан 3 улсын 27 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, “ Галт суман мөндөр” ХХК, “Флюорит ланд фактори” ХХК, “Дөл түшиг” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад БНХАУ-ын 25 иргэн, БНСВУ-ын 1 иргэн, БНФУ-ын 1 иргэн жуулчин буюу К2 ангиллын визээр орж ирж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргав.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог.

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...