Хүүхдийн кино бүтээдэг ТХ продакшин мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэл
Хүүхдүүдийг кинонд тоглуулна, Англи хэл, Онгоцны үйлчлэгчийн сургалт, Байрны захиалга гэх нэрийн дор залилан хийсэн олон мянган хүүхдийг хохироосон
Нэргүй овогтой Энхчимэг гэх эмэгтэй 2024 оны 6 сард миний утасны дугаарыг сайтын холбооны найзаасаа авсан хэмээн залгаж, анх уулзсан юм.
Тэрбээр, “Танайх Монголдоо хамгийн том хүүхдийн продакшн юм байна, би Монголд бараг байдаггүй болохоор сайн мэдэхгүй, би #Icarly шоу Монголд хийх эрх авсан, тэгээд нэг найруулагч авсан боловч огт чадахгүй юм, хүүхдийн кино хэцүү юм, Олон Улсад манай кино гарна, Монгол хүүхдүүддээ боломж олгох гэсэн юм, зохиолын 50 хувь нь монголчилсон байх ёстой , 50 хувь нь I carly зохиол байна” хэмээн ярьсан юм.
Ингээд I carly гэрээ бичиг баримт үзүүлсэн төдийгүй гадны хөрөнгө оруулалтай, хүүхдүүдээс зардал гарахгүй гэх мэт хачин гоё гоё юм ярьсаан. Олон арван жил хүүхдийн төлөө сайн үйл хийхийг хичээж, зүтгэж ирсэн би тухайн үед маш их баярлан,
гоё баг бүрдүүлж, чанартай бүтээл хийе хэмээн тохирсон.
Анхны уулзалтаар л, бүртгэл эхэлсэн, хүүхдүүд тасралтгүй залгаж байна хэмээн хажууд утсаар ярьсаар байлаа. Би ч кино баг бүрдүүлэхээр ажилдаа шамдан орлоо.
Бүрдүүлсэн багийнхан маань ч зохиолтой танилцъя, урьдчилгаа цалин, төлбөрөө аваад гэрээгээ хийж, ажлаа эхэлье гэв.
Гэтэл нэг хүүхдийн 80.000 төгрөгийн хураамжтай бөгөөд “Үүрийн гэгээ бумба сан” гэсэн дансанд хурааж байгаагаа Н.Энхчимэг хэллээ.
Гадаадын хөрөнгө оруулалтай гэчихээд яагаад хүүхдээс хураамж авч байгаа билээ гэж намайг асуухад Н.Энхчимэг “Хүүхдүүдийг бэлдэх хэрэгтэй, Олон Улсад гарах кино учраас хүүхдүүдийг англи хэлний сургалтад хамруулна, багш хөлсөлнө, өөр ямар ч зардал гарахгүй” хэмээн хэлсэн юм.
Ингээд би, манай багийнхан итгэсэн.
Дараа нь Н.Энхчимэг манай пэйж дээр рекламаа тавиулах хүсэлт хэлсэн. Бид ч нэгэнт хамтарч байгаа учраас зөвшөөрч, олны танил жүжигчин тоглуулсан реклам нь өндөр хандалт авсаан. Харин удалгүй тэрбээр “Танай хүүхдүүд илүү хандалт авдаг юм байна, реклам хийлгэе” гэсэн бөгөөд бид нэг ч төгрөг нэхэлгүй, хүүхдийн төлөө гоё бүтээл хийнэ хэмээн бодон дэмжиж, реклам хийж өгсөөн. Ингээд 2024 оны наймдугаар сард бид 200 гаруй хүүхдээс проф авсан юм.
Миний бүрдүүлсэн баг удаан хүлээхгүй кинондоо гарсан бөгөөд Н.Энхчимэг “Дансыг маань банк барьчихсан, мөнгөө авч чаддаггүй” хэмээв.
Бүр гадаадаас мөнгө орж ирсэн болохоор банк шалгаж байнаа гээд бар код бүхий дансны хуулга үзүүлэв.
Ийм байдалтай нэлээд үргэлжилсэн бөгөөд бүрдүүлсэн баг маань ч тарж, Н.Энхчимэгт итгэх итгэл алдарч эхлэв.
Н.Энхчимэгийн тар ч танигдаж, түүний талаар элдэв мэдээлэл олж дууллаа.
Тухайн үед хүүхдүүдэд ч, эцэг эхчүүдэд ч мэдэгдсэн боловч бүгд түүний итгүүлэх аргад автсан байсан юм.
Харин цаг явах тусам түүний хэлсэн ярьсан бүхэн худлаа, залилан байсныг хүүхдүүд, аав ээж асран хамгаалагчид, бид бүгд мэдсэн.
Манай ТХ продакшн, миний бие иргэн Н.Энхчимэгээс нэг ч төгрөг аваагүй бөгөөд СБД -ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл, гомдол гаргаад өгчихсөн, хуулийн дагуу шалгуулж байгаа гэдгийг хэлмээр байна.
Олон сайхан үрсийн хүсэл мөрөөдөл дээр тоглолт хийж, олон ээж аав, асран хамгаалагч хийгээд хүүхдүүдийг хулхидсан, хуурч мэхэлсэн, залилсан Н.Энхчимэг гээчийн хууль бус энэ үйлдлий хуулийн байгууллага шалган илрүүлж, хохирлыг нь барагдуулна гэдэгт итгэж байна.
Эцэст нь хэлэхэд, “ICarly I Misheel” төсөлд хамрагдсан хүүхэд, багачууддаа хэлэхэд багш нь хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх болноо.
Манай ТХ продашин ирэх зуны сайхан цаг хугацаагаа та нартаа зориулж, маш гоё уран бүтээл хийх болноо.
Хүндэтгэсэн: ТХ Продакшн найруулагч Ж. Буянтөгс
Хайрын зуслан УСК пэйж