БНСУ-ын ой хээрийн түймэрт 26 хүн амиа алдаад байна

Хойд Кёнсан мужийн Үйсеонг хотоос эхлэлтэй ой хээрийн түймрийн улмаас  амиа алдсан хүний тоо 26 болжээ. Мөн 19 хүн шархдаж, 27 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Хүчтэй салхи, хуурайшилтаас үүдэлтэй түймэр хөрш долоон хот, мужийг бүхэлд нь хамарч, 31,000 гаруй га ой болон байшин, сүм хийд, үйлдвэр зэрэг 257 барилга байгууламжийг түймэрдсэн гэж тус улсын засгийн газар лхагва гарагт мэдэгдэв.

Эрх баригчид хүн ам шигүү суурьшсан газарт гарсан түймрийг унтраахаар 87 нисдэг тэрэг ажиллуулж, 5421 албан хаагчийг дайчлахаар төлөвлөжээ. Гэвч хүчтэй салхи гал унтраах ажилд саад болсоор байна.
Үүнээс гадна Уйсеонгийн ууланд гал унтраахаар ажиллаж байсан нисдэг тэрэг осолдож нисгэгч нь амиа алдсан харамсалтай хэрэг ч гарчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...