Пирамидууд дороо газар доорх эртний хотуудыг нууж байгаа юу?

Эртний Египетийн пирамидуудын доор “газар доорх хот” байх магадлалтай гэсэн Италийн судлаачдын ням гарагт хэлсэн мэдэгдэл эрдэмтэд, судлаачдыг талцуулаад байна.

Италийн эрдэмтэд Хафре пирамидын доор “эргэлдсэн шатаар” ороосон аварга том босоо ам олсноо мэдэгдсэн бөгөөд тэд пирамидын доор 2100 футын гүнд усны системд зориулсан дамжуулах хоолойтой төстэй хоёр танхим, суваг бүхий шохойн чулуун тавцанг олсон гэж  мэдэгдсэн юм.

Тэгвэл Египет судлаачид тэдний энэ мэдэгдлийг худал,  хэтрүүлэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Археологийн чиглэлээр ажилладаг Денверийн их сургуулийн радарын мэргэжилтэн, профессор Лоуренс Коньерс Daily Mail-д хэлэхдээ, “Газар доорх хот байдгийг нотоллоо гэсэн  нь “маш том хэтрүүлэг. Тэдний технологи энэ бүхнийг илрүүлэх боломжгүй” гэжээ.  Гэхдээ пирамидууд баригдахаас өмнө босоо ам, танхим гэх мэт жижиг байгууламжууд барьсан байж болох юм гэж тэр нэмж хэлсэн байна.

Харин пирамидын дор хот байгаа гэж үзэж буй эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлж пирамидын дор жинхэнэ газар доорх хот гэж хэлж болохуйц зүйл байгааг илчлэх болно гэсэн байр суурьтай байна.

Эртний Египетийн ном зохиолд  Их пирамид эсвэл Сфинксийн доор эртний соёл иргэншлийн талаар асар их мэдээлэл агуулсан эртний номын сан бий гэсэн домог яриа бий

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...