Г.Наранцэцэг их дуулгаас алтан медаль хүртлээ

Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болоход 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ. Энэ жингийн дэлхийн чансааг олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна. Мөн шагналт тавдугаар байрт хоёр тамирчин орсноор Монгол Улсын баг 52 орноос медалийн чанараар зургадугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд б0олох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Чөлөөт бөхийн баг Азийн аваргаас 10 медаль хүртлээ

ЪЙордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази...

Манай улс Атрын-IV” аяныг эхлүүллээ

“Атрын-IV” аяныг эхлүүлж, Дархан-Уул аймагт ажиллаж байна. Монгол Улс атар...

Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази...

ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн...