Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай

Бид өдөр тутамдаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дуусах хугацааг нь л хальт анзаардаг шүү дээ. Гэтэл бүтээгдэхүүний орц найрлага, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, шошго уншиж худалдан авалт хийх нь нэн чухал аж. Энэ талаар НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмонтой ярилцлаа.

Ходоод руугаа оруулж байгаа хоол хүнснийхээ шошгыг заавал унших шалтгаан

Бид зам хөндлөн гарахаас өмнө гэрлэн дохио хардаг шүү дээ. Хэрвээ улаан гэрлээр гарвал машин хурдтай явж байгаа учраас таны амь нас эрсдэлд ч орж мэднэ. Яг үүнтэй л ижил та ам руугаа, ходоод руугаа оруулж байгаа хоол хүнснийхээ шошго тайлбарыг нь уншихгүй байна гэдэг улаан гэрлээр орж байгаатай ижил эрсдэлтэй үйлдэл юм.

Өнгөрсөн жил НЭМҮТ-өөс иргэд хүнсний бүтээгдэхүүний шошгололтыг хэр уншиж мэдээлэл авдаг эсэх талаар судалгаа тандалт хийсэн. 

Эндээс үзэхэд шошгыг голдуу эмэгтэйчүүд уншиж танилцаж байна.

Гэхдээ бүтээгдэхүүний дээрх тайлбар мэдээллийг зөвхөн үйлдвэрлэсэн, хугацаа дууссан эсэхийг л нягталдаг гэжээ. Доторх орц найрлагыг нь уншиж мэдээлэл авах тал дээр учир дутагдалтай хэвээрээ. Яагаад ингэж нарийн уншиж танилцах ёстой юм бэ гэж асуудаг хэрэглэгчид ч бий.

Хамгийн энгийнээр шошго гэдэг бол эрүүл аюулгүй чанартай хүнс сонгоход туслах гарын авлага юм.

Төсөөлснөөс их калори ихтэй бүтээгдэхүүнийг бид шошгоос л харж мэдэх боломжтой. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан хэрэглэдэг.

Мөн таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн, бодисын солилцооны өвчнөөс сэргийлэхэд тусална. Магадгүй танай гэр бүлийн гишүүдийн нэг нь ямар нэгэн бодис, хүнснээс харшилтай байж болно. Гэнэтийн харшлын шоконд орвол цаашлаад амь насаа ч алдах эрсдэлтэй шүү дээ.  Иймээс л шошго уншихаас л таны хүнсний сонголт эхлэх учиртай.

Хэрэглэгчдэд зөвлөх хэрсүү арга буюу шошгыг хэрхэн унших вэ?

Иргэд ямар ч хаяг шошгогүй бүтээгдэхүүн авч идээд хоолны хордлого, гэдэсний халдвараар өвчилсөн талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээлдэг.  Хоолны хордлого гэдгийг голдуу бөөлжиж суулгаад л өнгөрдөг зүйл гэж ташаа ойлгодог тал бий. Үнэндээ бөөлжиж суулгах нь ердөө л анхны шинж тэмдэг юм шүү дээ.Үүнээс цаашлаад хүний эрүүл мэндэд ноцтой үр дагаврууд үүсгэх аюултайг төдийлөн мэддэггүй. Тухайлбал, хоолны хордлогоос үүдээд бөөрний дутагдалд орох, хавдраар өвдөхийн эхлэл ч байж мэднэ.

Бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд итгэж, нүүрэн талын өнгөлөг дизайнтай хэсэгт л хуурталгүйгээр шошгыг нь эхлээд уншаарай.

Тухайлбал зарим бүтээгдэхүүн кальци, Д витаминаар баяжуулсан гэсэн тайлбартай ч шошго дээрээ сахрын агууламж ихтэй байдгийг анзаараарай.

Бүтээгдэхүүний хаяг, шошгын мэдээллийг хэрхэн зөв унших талаарх мэдээллийг хүргэе. 

Хүнсний бүтээгдэхүүний шошго танд дараах мэдээллийг өгдөг.

*Тухайн хүнсийг шинэ эсвэл хуучирсан эсэхийг

*Хадгалах хугацааны талаах мэдээлэл:  Хугацаа дуусаагүй ч хадгалах горим алдагдсанаас болж хоол хүнс муудах эрсдэлтэй. Иймээс худалдан авалт хийхдээ хадгалалтыг нь анзаараарай.

*Хэрхэн хадгалах, бэлтгэх, боловсруулах болон хэрэглэх тухай мэдээлэл:

*Орц, хүнсний нэмэлтийн талаарх мэдээлэл: Шошгын цэс дэх орц найрлага жин буурах дарааллаар бичигддэг. Энэ нь эхлээд бичсэн бүтээгдэхүүн хамгийн их агуулсан гэсэн үг.

*Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, савлагч, импортлогчийн мэдээлэл, холбоо барих

*Шим тэжээл, илчлэгийн талаарх мэдээлэл: 100 гр идлээ гэхэд ямар хэмжээний илчлэг, уураг авах ёстойг хардаг.

*Эрүүл мэндийн мэдэгдэл

*Харшилтай бүтээгдэхүүний анхааруулга

Манай улсад мөрдөгддөг хүнсний бүтээгдэхүүний шошгололтын стандартад “Зах зээл дээр худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн шошготой байна. Өөр хэл дээрх мэдээллийг импортлогч байгууллага заавал монгол, англи, орос хэл рүү орчуулна” гэж заасан байдаг байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Мягмардорж: Гадаад талаас ирэх эрсдэлийг бууруулах хүч бол ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ

Олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлыг "offensive realism"...

“Шинэ ХАРХОРУМ” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа

УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт...

Э.Оюунболдын допингийн шийтгэл 6-р сарын 20-нд дуусна

Хэнтийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд 2015 оны Улсын баяр...