Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор данстай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул УИХ-ын гишүүнээс ч эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэж Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон бусад намын төлөөлөл өнөөдөр  мэдэгдлээ.

Тэд “Хандиваар орж ирсэн мөнгөнүүдийн эх үүсвэрийг шалгаж тодорхойлж байж, ашиглах үгүйгээ шийдэх ёстой. Гадаадын компани болон байгууллагаас мөнгө орж ирсэн тохиолдолд данс руу нь буцааж хийх, аль эсвэл улсын орлого болгох ёстой. Гэтэл Э.Болормаа “Хаанаас ямар мөнгө орж ирснийг би яаж мэдэх юм бэ” гэж хэлж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Эх үүсвэрийг нь тодорхойлсны дараа ашиглах эрх нээгддэг. Тэр хүн бол төрийн эрхийг хууль бусаар авсан. Энэ хууль зөрчсөн үйлдлийг нь Үндэсний аудитын газар мэдсээр байж, нуун дарагдуулсан тул мөн хариуцлага хүлээх ёстой. Том нам, эрх барьж байгаа нэрийн дор гишүүн нь хууль зөрчсөн байтал өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй.

Хэрвээ бид бүхэн сонгуулийн үеэр ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол хариуцлага хэзээний хүлээх байсан. Биднийг 1000 төгрөгийн ч зөрүү гаргахад аудитын байгууллага шалгаж дарамтлаад эхэлдэг. Торгуулийн арга хэмжээ авч асуудал үүсгэдэг. Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаадын санхүүжилттэй байгууллагаас хандив авахыг хориглодог. Э.Болормаа “Кью Жи Экс холдингс лимитед” компаниас хандив авсан нь маш тодорхой байгаа.  Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас их хэмжээний санхүүжилт авсан нь хуулиас давсан бүлэглэлийн гишүүн гэдгийг харуулж байна. Ёс зүйтэй хүн бол сайн дураараа огцроод шалгуулъя гээд дараагийн үйлдэл хийх ёстой. Гэтэл “Би яаж мэдэх юм бэ” гээд хэлж байгаа. Тийм учраас Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Маш олон шударга залуучуудын боломжийг хааж, мөнгөөр УИХ-д гарсан асуудалд хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Wechat” дахь“Юань зарна” гэх зарын дагуу холбогдоод залилуулжээ

Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б нь үл...

Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг...

Төрийн байгууллагууд шинийн 4-нөөс хэвийн ажиллана

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн...

Хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завджээ

“Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын...