Жүжигчин бүсгүйн үхлийн дараа солонгосууд одуудад хэт хатуурхдаг зангаа шүүмжилж эхэллээ

25 настай жүжигчин Ким Сае Роны үхлийн дараа цахим ертөнцөд алдаа гаргасан олны танил хүмүүст хэт хатуу ханддаг өөрсдийнхөө занг солонгосууд шүүмжилж эхлээд байна. Йелийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн туслах профессор На Жон Хо Даваа гарагт Facebook хуудастаа “Ким Сае Роны үхэл хэн нэгнийг үхлийн ирмэг дээр тултал шүүмжилдэг бидний муухай талыг харууллаа. Алдаа гаргасны дараа тэдэнд хоёр дахь боломж олгохгүйгээр хүмүүсийг булшилдаг нийгэм эрүүл биш” гэжээ. Мөн “Манай нийгэм бүдэрсэн хүмүүсийг хөсөр хаяж, юу ч болоогүй юм шиг урагшилдаг. Манай энэ амьдрал “Squid Game”-ийн асар том, бодит хувилбар шиг санагддаг. Хүмүүсийг ийм байдалд оруулахаа болихоос өмнө дахиад хэдэн хүний ​​амь нас хохирох ёстой вэ?” гэж бичжээ.
Дуучин Мигёо мөн инстаграм хуудаснаа “Хэн нэгнийг үхэх үед л тухайн хүнийг үзэн ядагчид зогсдог юм шиг санагддаг. Тэдний зарим нь үлдээсэн хорон сэтгэгдэл нь бусдыг ямар байдалд оруулдагийг ойлгосон гэж би бодохгүй байна” гэжээ. 
Ням гарагт талийгаач бүсгүйн шүтэн бишрэгчид мэдэгдэл гаргаж, “Ким Сае Рон алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж, амьдралаа үргэлжлүүлэхийг хичээсэн. Гэвч олон нийт түүнтэй байнга дайсагналцаж, хатуу хандсан нь хэн ч тэвчихэд хэцүү байсныг онцолжээ. Мөн мэдэгдэлд, “Бид улстөрчдийг илүү ноцтой гэмт хэрэг хийсэн үед яг адилхан ханддаггүй, тэд чөлөөтэй  амьдарч байгааг харахад бидний алдартнуудад тавьж буй давхар стандарт өөр байна.” гэсэн байв.   
Жүжигчин Ким Сае Рон 2022 онд согтуу үедээ жолоо барьж цахилгааны станц мөргөснөөр их хэмжээний өрөнд орж, олон нийтэд маш  их шүүмжлүүлж, олон гэрээгээ цуцлуулж карьераа хүнд байдалд оруулж байсан юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...