Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам 102.8 км урттай байна

Засгийн газрын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн хуралдаанаар Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барих ажлыг хэлэлцсэн.
Уг төмөр замын ажлыг барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
Энэхүү төмөр замыг барих ажлыг ирэх гуравдугаар сарын 20-нд эхлүүлж, наймдугаар сарын 20 гэхэд дуусгана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байгаа бүх ачаа тээврийн терминалыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ  гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ.
Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх  ажээ.
Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаас гаргах шийдвэрийг энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвөнгөөр хуурамч цас хийж жуулчдыг хуурсан тосгоныхон уучлал хүсчээ

Өвлийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай Хятадын нэгэн хот цасыг хөвөн, ...

Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг...

Төрийн байгууллагууд шинийн 4-нөөс хэвийн ажиллана

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн...

Хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завджээ

“Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын...