18 наснаас дээш насны хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй гэв

Энэ үеэр тус холбооноос 18 наснаас дээш насны хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Бидний энэ шийдвэр 21 аймгийн сумд хэрэгжүүлнэ. Цаашид энэ байдал үргэлжилбэл наадмаар ч хүүхдээр морио унуулж чадахгүй байдалд хүрээд байна. Монголын Морин спорт, уяачдын холбоо 2025 оны хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласан. Үндэсний өв соёлоо аварч үлдэхийн тулд олон улсаас тавьж буй шаардлагыг биелүүлж ажиллана.

Засгийн газар хаврын морин уралдаанд 18-аас дээш насны уралдаанчаар морь унуулах шийдвэр гаргасан.  Уяачид хүүхдийн эрхийг өв соёлоос дор үзсэн мэт ойлголт төрүүлэх мэдээлэл цахим сүлжээнд тарж байна. Монгол Улсын засгийн газар өв соёлын хагаралдаан үүсгэж байна. Холбооны гишүүд хуралдаж, хаврын уралдаантай холбоотой хэд хэдэн шийдлийг Засгийн газарт хүргүүлсэн. Нэгдүгээр хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэл. Хоёрдугаарт, уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээр нь нэмээд хүүхдийн өөрийн саналыг бас сонсдог байя гэсэн. Хүүхдийг албадан хөдөлмөрлүүлдэг зүйл байдаггүй. Уралдаанч хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хамгаалдаг хүмүүс уяач нар өөрсдөө. Олон улсын байгууллага хэзээ ч орон нутагт байгаа хүүхдийн эрхийг хамгаалахгүй. Нийт уяачдыг хүүхдийн эсрэг байгаа мэт ойлголт нийгэмд түгээж байгаа нь тохиромжгүй байна. Засгийн газрын тогтоол ямар ч судалгаа, тооцоололгүй шийдвэр учраас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.” гэлээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...