Зөөврийн батерейнаас болж “Air Busan”-ы онгоц шатсан гэж үзжээ

Бусан хотын Гимхэ олон улсын нисэх онгоцны буудалд сүүл хэсгээсээ шатсан “Air Busan”-ы зорчигч тээврийн онгоцыг тус улсын Зам тээврийн яам, цагдаа, гал түймрийн албаныхан шалгаж байна. Шалгалтаар  урьдчилсан байдлаар гал зөөврийн зай буюу повер банкнаас болсон гэж үзэж байгаа ажээ. 

 Гэрчүүдийн хэлснээр онгоц хөөрөхөөр бэлтгэж байх үед гал гарсан бөгөөд онгоцны арын хогийн савнаас утаа гарч бүхээгийг бүрхсэн байна. Үүнээс өмнө цахилгаан төхөөрөмж шатаж буй мэт шажигнах чимээ гарсан аж. 

Онгоцонд байсан 176 хүн буюу 169 зорчигч, багийн долоон гишүүн бүгд хийлдэг гулсуураар яаралтай гарч чадсан. 

Энэ ослоос долоохон долоо хоногийн өмнө тус агаарын тээврийн компанид үүнтэй төстэй хэрэг гарч байжээ. Тодруулбал, Зөөврийн батерейнаас болж онгоцонд гал гарч онгоцны үйлчлэгч нар гал унтраагч ашиглан унтраасан байна. 2024 оны 7-р сард Eastar Jet онгоцонд, 4-р сард Asiana Airlines-ийн онгоцонд зөөврийн батерейгаас үүдэлтэй гал түймрийн өөр хоёр тохиолдол гарсан тухай Солонгосын хэвлэлүүд бичиж байна. 

Зөөврийн батерейг   онгоцонд авч явах талаар агаарын тээврийн компаниуд өөр өөр  дүрэмтэй байдаг ч, ихэнх компаниуд гар тээшинд авч явахыг зөвшөөрдөг.

“Air Busan”-ийн хувьд зорчигчид 160Wh-аас хэтрэхгүй хоёр хүртэлх лити-ион батерейг авч явахыг зөвшөөрдөг байна.

Гал зөөврийн батарейгаас болсон нь нотлогдсон ч гар  тээш доторх батерейг зөвшөөрдөг  тул тухайн зорчигчид хариуцлага тооцоход хэцүү гэдгийг нисэхийн мэргэжилтнүүд онцолж байна. Үүнтэй зэрэгцэн зөөврийн батарейг гар тээшинд авч явахыг зөвшөөрсөн дүрмийг дахин бодолцох ёстой гэсэн саналууд ч хүчтэй яригдаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...