Сүмогийн отгон аварга С.Бямбасүрэн ёслолдоо бэлджээ

Мэргэжлийн сүмогийн отгон ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр шинэ ёкозүнад олс томох ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэ үйл явдал Токио хотын Тацүнами дэвжээнд болсон байна.

Өдгөө 25 настай С.Бямбасүрэнгийн хувьд өнгөрсөн лхагва гарагт мэргэжлийн сүмогийн 74 дэх их аваргаар тодорсон билээ. Түүний олс томох ёслолд Тацүнами дэвжээний Дэваноүми “ичимон”-д харьяалагддаг бөхчүүд оролцож, хоёр цаг гаруй шинэхэн ёкозүнагийн ёслолдоо бүслэх цагаан олсыг томжээ.

Харин Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүнагийн ёслолын дэг журам, зан үйлийг ёкозүна асан Мусашимарү буюу Мүсашигава ояката заасныг мэдээлжээ. Хошорюү С.Бямбасүрэнгийн олс өмнөх аваргуудынхаас илүү зузаан бөгөөд 7.8 кг жинтэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...