Хүүхдийн асрамж, халамжийн газруудад шалгалт хийж байна

Баянзүрх дүүргийн прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Мөрдөн байцаах албатай хамтран хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарсан шалгалтыг эхлүүллээ.

Энэ хүрээнд асрамж, халамжийн байгууллагын үйл ажиллагаа, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцах, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй аливаа үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, хүүхдийн эрхийг сэргээлгэх чиглэлээр  ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилиг:

Хамтарсан шалгалтыг 2025 оны 1,2 дугаар сард хийхээр төлөвлөж, асрамж халамжийн төвийн үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудтай танилцаж, хүүхдийн асрамж халамжийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлт болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхэд тандан судлах байдлаар хяналт тавин ажиллаж байгаагаараа онцлог болж байна. Мөн асрамж, халамжийн төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж буй ажил, хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг нь хүлээн авч, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлж ажиллаж байна.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн асрамж, халамжийн 12 байгууллагад 660 гаруй хүүхэд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд...

Ипотекийн зээлийн хүү орон сууцны хэмжээнээс хамаарсан шаталсан хүүтэй болно

Ипотекийн зээлийг орон сууцны метр квадратаас шалтгаалан зээлийн шаталсан...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад бодлогыг СОНЖИХУЙ

Дэлхий даяар цар тахал дэгдсэн, хил дангинатал хаалттай цагт...

Х.Нямбаатар: Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг...