Тайландад аялж явсан бүсгүй заанд мөргүүлж амиа алджээ

Тайландад аялж явсан Испани эмэгтэй заанд мөргүүлж амиа алдсан харамсалтай хэрэг саяхан гарчээ.  Заан асрах төвд найз залуугийн хамт очсон 22 настай Бланка Ожангурэн усанд  орж буй зааныг сонирхож зогссон бөгөад заан гэнэт түүн рүү халдсан байна. Бүсгүй толгойдоо гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан байна. 
Эл харамсалтай хэрэгт 45 настай эм заан Фанг Сомбоныг сургагчийг буруутгаж байгаа аж. 
Бүсгүй хуулийн сургуулийн тавдугаар дамжааны оюутан байсан бөгөөд найз залуугийнхаа нүдэн дээр харамсалтайгаар амиа алдсан байна.
Одоогоор уг Заан асрах газрыг хаажээ.
Тайландын шинжээчийн мэдээлснээр  зааныг хэт олон жуулчидтай харьцсанаас стресст орсон байж болзошгүй гэж үзсэн байна.

Тайландын талаас бүсгүйн ар гэрт нөхөн төлбөр өгөхөөр амалжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад...