Хяналт хэрэгжүүлэх газар Францтай хамтран ажиллана

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар БНФУ-ын Аудитын шүүх байгууллагын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал Наташа Римбон /Natacha Rimbon/, Дэд захирал Гийом Брюле /Guillaume Brulé/, Олон улсын харилцааны хэлтсийн ажилтан Винсэнт Лекарон /Vincent Lecaron/ нартай хамтын ажиллагааны асуудлаарх анхны цахим уулзалтыг зохион байгууллаа.
БНФУ-ын Аудитын шүүх байгууллага нь төрийн байгууллагын салбарыг нийт долоон танхимд хувааж, хяналт шалгалт хийдэг. Тус байгууллага Олон улсын үнэлгээний гишүүн байгууллагын хувьд аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ сүүлийн 15 жилд үнэлгээний чиглэлээр мөн ажиллаж байна.
Уулзалтаар Францын сайн туршлагыг судлах зорилгоор хяналт, үнэлгээний салбарт хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцлоо. Төрийн бодлогыг үнэлж дүгнэх, үр дагаврын үнэлгээ хийх, аудитын болон үнэлгээ, мониторингийн зааг ялгааг тодорхойлох, иргэдээс ирүүлсэн хүсэлт, гомдлын дагуу аудит хийх зэрэг хяналт, үнэлгээний хамтын ажиллагааны чиглэлээр төлөвлөгөө боловсруулж ажиллахаар тогтлоо.
Мөн уулзалтын үед Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын урилгыг дамжуулж, энэ салбарт гадаад хамтын ажиллагааны шинэ алхмыг эхлүүлэхээр боллоо.
Хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хувь нэмэр оруулсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүд талархал илэрхийлж байгааг онцолсноор уулзалт өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...