ХУД “АЛТАН НАМАР” өдөрлөгийг 8 дахь жилдээ зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрт тусгагдсан “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлт, бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” ургацын баярын өдөрлөг 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус ургацын баярт аж ахуй эрхлэгч ахмадууд өөрсдийн тарьж ургуулсан шинэ ургацын жимс, хүнсний ногоогоор оролцохын зэрэгцээ гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмад настнууд өөрсдийн урлан бүтээсэн бүтээгдэхүүнийхээ дээжсээс дэлгэлээ. “Алтан намар” өдөрлөгт идэвхтэй оролцсон ахмадууд жимс, ногоо, цагаан идээ, гар урлал зэрэг дөрвөн ангиллаар шилдгүүдээ шалгаруулж, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо нар шагналыг гардуулж, амжилт хүслээ.

          

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...