Паралимпын эмэгтэйчүүдийн анхны алтан медалийг У.Сүрэнжав авчирлаа

“Парис-2024” паралимпын наадмын эхний өдөр Монгол Улсаас алтан медальтан төрлөө. Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав Парисын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, Монголын тамирчдаас таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртлээ. Тэрбээр паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин, тав дахь медалийг эх орондоо авчирч байгаа юм. У.Сүрэнжав нь паралимпын эмэгтэйчүүдийн төрөлд анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. У.Сүрэнжав 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...