Цас хусаж, ачих, шүүрдэх, мөс бутлах ковшууд хүлээлгэн өглөө

Цас хусаж, ачих, шүүрдэх, мөс бутлах зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 4 үйлдэлтэй 12 ковш, 1 экскаваторыг ТҮК-үүдэд хүлээлгэн өглөө Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн 45 автомашиныг дүүргийн зам талбай, цэвэрлэгээний байгууллагуудад үе шаттай шийдвэрлэн өгч, парк шинэчлэлийг хийсэн.
 
  Тодруулбал энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 16 машин, зам цэвэрлэгээний зам шүүрдэх услах тусгай зориулалтын 2 автомашин, нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс, бодис цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 техник хэрэгсэл, нийт 20 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа тус тус шийдвэрлэн өгсөн.
 
/2024.12.12/ Өнөөдөр дүүргийн хөрөнгө оруулалтаар зам талбайн хог, цас, хусах, шүүрдэх, бутлах, ачих зориулалтын “ZL939” маркийн 12 ковш, тусгай зориулалтын зориулалтын “XN125W-9G” маркийн 1 экскаваторыг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагуудад хүлээлгэн өглөө.
  
  Энэхүү тусгай зориулалтын ковш, экскаваторууд нь өвөл, зуны улиралд ашиглах боломжтой, дагтаршсан цас, мөсийг бутлах, хог, цас шүүрдэх, хусаж, хамах, давс, бодис, хатуу хог хаягдлыг ачих, нүх ухах, буулгах, их хэмжээний хур хог хаягдлыг гар ажиллагаа оруулахгүйгээр цэвэрлэх автомат ажиллагаатай техник хэрэгслүүд юм.
 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...