Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10,3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газар нь холбогдох байгууллагуудтай хамтран шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд “Телеграм” платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр /2024.11.04/ мэдээлэл хийлээ.
 Тус хэвлэлийн хуралд Цагдаагийн Ерөнхий газар, Монгол банк, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн төлөөлөл тус тус оролцож энэ төрлийн залилах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойллоо.
 “Телеграм” орчин дахь залилан нь даалгавар биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлэх боломжтой хэмээн иргэдийг төөрөгдүүлэн үйлдэгддэг. Иймд уг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд “Телеграм аппликейшн”-ийг гар утаснаасаа устгах, хамгаалалтын тохиргоо хийх, ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх, Телеграм группт элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
 Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэнэ үү. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага мэдээллийг хүлээн авч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...

Ерөнхий сайд ШХАБ-ЫН гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан...