Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн хэрнээ энэ салбар яагаад ингэж уруудан доройтох болов гэдгийг одоо энд нурших шаардлагагүй байх. Сүүлийн 40 жилд цахилгааны шинэ эх үүсвэр нэгийг ч бариагүй, дарга нар тууз хайчилж шоудсаар ирсэн. ТЭЦ-3 гэхэд ямар ч нөөцгүйгээр бүх чадлаараа ажиллаж байгаа. Станцын суурилуулсан технологи нь Зөвлөлтийн үеийн буюу 1940-өөд оных учир асар их хоцрогдсон. Жижигхэн гэмтэл гарахад нийт цахилгаан хангамжийн 14 хувь, дулааны 34 хувь нь шууд зогсоно. Энэ бол ганцхан станцын жишээ. Энгийнээр хэлбэл, хэрэглэгчид гэрэлгүй харанхуйд, дулаангүй хүйтэнд зутрах эрсдэл хэдийнэ бодитой нүүрлэжээ.

Хэрэглээний цахилгааныг хэзээ ч хязгаарлаж мэдэх цаг үед бид амьдарч байна. Энэ салбарыг зах зээлийн зарчимд шилжүүлэлгүй төрийн мэдэл нэрийн дор татаасаар угжиж, үйлдвэрлэлийн бодит өртгийг хэрэгдэгчдээр төлүүлэлгүй халамжийн хүүдий рүү чихсэнээс дампуурлын ирмэгт хүрчээ. Нэг кВт цахилгааныг 224 төгрөгөөр үйлдвэрлэдэг хэрнээ 175 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулдаг. Дулааныг 7000 төгрөгөөр үйлдвэрлээд 2400 төгрөгөөр үнийг нь тооцдог. Үнийн энэ зөрүүнээс асар их алдагдал хүлээж, станцууд, нүүрс нийлүүлдэг уурхайнууд өрөндөө баригдаж, өөд нар үзэхээ болиод олон жил болжээ. Эрчим хүчний салбарт коммунимзмтай хамт хаягдаж орхигдоод 40 жил болсон гэсэн үг.

Цахилгаан станцууд хүнд нөхцөлтэй учраас ажиллах хүчний хомсдолд орчихсон. Залуус бага цалингаар хүнд нөхцөлд ажилана гэж юу байх вэ дээ. Монголчууд тэртээх 1990 онд коммунмкмаас татгалзаж, ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн. Гэвч энэ шилжилтээс эрчим хүчний салбар хаягдаж хоцорчээ. Үнийг төрөөс хатуу барьдаг коммунист арга барил эрчим хүчний салбарт амь бөхтэй оршиж байна. Шинэ эх үүсвэрүүд барих том төслүүдийг яаралтай хэрэгжүүлж, үнийг хэрэглэсэн бол төлдөг зах зээлийн бодит зарчимд шилжүүлэхгүй бол харанхуй нөмрөх нь цаг хугацааны л асуудал болсныг хаа хаанаа сэхээрэх цаг болжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...

Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмнэ

хандивлагч дэлхийн 120 улсаас 8 дугаарт, Эмэгтэй цэргийн алба...