Л.Оюун-Эрдэнэ: Салбар бүрийн төлөөлөл болсон Сонгинохайрханы нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж өгөөрэй

 МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн. Тийм ч учраас МАН ээлжит сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон гээд МАН-аас жагсаалтад нэр дэвшигчид улс төрд шинэ шийдэл, зарчим, соёлыг бий болгоно хэмээн онцолсон. Энэ ч үүднээс Хот төлөвлөгч, архитектор, доктор Г.Лувсанжамц, Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний ахлах инженер, доктор М.Энхцэцэг, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш О.Саранчулуун нарыг жагсаалтын эхэнд эрэмбэлсэн нь улс орны хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой сонголт байсан гэдгээ хэлэх үед сонгинохайрханчууд нижигнэсэн алга ташилтаар хүлээн авсан юм. Түүнчлэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад намын дарга шиг жагсаалтын ард нуугдалгүй тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгааг ч цугласан олон талархалтай хүлээн авч байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй, хүлэмжийн тариалалтыг дэмжих “Агро-сити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн арьс шир ноос ноолуур боловсруулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ-ийг хийж байна. Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий Баянхошуу, Толгойт дэд төв байгуулахаар ажиллаж буй юм. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд УИХ-ын сонгуулийн XI тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, П.Сайнзориг нарыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа. Мөн тэрбээр энэ удаагийн сонгуулиар “Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгогчид, тэр дундаа нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох сонгинохайрханчууд шийдэх чухал бөгөөд хариуцлагатай сонголтын өмнө байгааг ч тодотгосон.

Ингээд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүүрэгт нэр дэвшүүлсэн таван нэр дэвшигчийг дараах байдлаар танилцуулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай төрийн албаны мерит зарчмаар ажиллаж байгаа, дүүргийнхээ, иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг хүн.

Харин Соёлын сайд Ч.Номин бол Засгийн газраас байгуулагдсан авлигыг, далд эдийн засгийг илчлэх бүх ажлын хэсэгт Х.Нямбаатар сайдтай хамт ажилласан. Аялал жуулчлал ба Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн бие даасан салбар болох суурийг тавьсан шилдэг продюсерын нэг.

Э.Батшугар бол “Цахим-үндэстэн” эрх зүйн реформын хүрээнд 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулсан “20 минутын хот” концепц, “УХААЛАГ E-MONGOLIA” системийг хөгжүүлэхэд хэрэгтэй хүн.

Цар тахлын тандалтын багийн ахлагчаар ажиллаж, Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж байгаа хүн бол Н.Хүрэлбаатар.

Хуулийн хүрээнд асуудлыг харж, зөв шийдэл гарц гаргалгаа хийх хүн бол П.Сайнзориг юм. 2006 оноос хууль боловсруулах чиглэлээр тасралтгүй ажилласан туршлагатай хуульч, шинэ залуу улстөрч хэмээн тодорхойлоод МАН салбар бүрийн шилдэг таван төлөөллөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн учраас Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжиж, итгэл хүлээлгээрэй хэмээн сонгинохайрханчуудаас хүслээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...