Метроны зөвлөх үйлчилгээг БНСУ-ын компани үзүүлнэ

Метроны зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Dohwa Engineering” компани үзүүлэхээр боллоо

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн.
Эдгээр дөрвөн компаниас БНСУ-ын “Dohwa Engineering” Co, Ltd шалгарсан бөгөөд Тендэрийн үнэлгээний хороо тус компанийг сонгожээ.

Уг шийдвэрийг “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх юм.
“Dohwa Engineering” Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан юм.
Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...