Цогтцэций сумын Соёлын төвийн гадна талбайг “Эко глобал ложистикс” компани тохижуулж өглөө

Нүүрс тээврийн чиглэлээр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Глобал Ложистикс” компани өөрийн охин компаниудтайгаа хамтран Цогтцэций сумын Соёлын төвийн гадна талбайг тохижуулж, хүлээлгэн өглөө. Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжил, иргэдэд чиглэсэн олон ажил хийж байгаагийн нэг нь энэхүү бүтээн байгуулалт юм.

Энэ тухай Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаа “Сумынхаа 100 жилийн ойг угтаад 100 бүтээлч ажил хийнэ. Иргэдийн хүсэл, саналыг Эко глобал ложистикс” компани хүлээн авч Соёлын төвийн гаднах 700 ам метр  талбайг 80 сая төгрөгөөр тохижуулж өглөө” гэв.

“И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн дэд захирал Ш.Нэргүй “Соёлын үрийг тарьдаг, хүүхэд залуууст үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг Соёлын төвийн гадна орчныг сайжруулах хүндтэй үүргийг хүлээж ажилласандаа баяртай байна. Бид орон нутгийн иргэд, малчид, сумын удирдлагуудтай олон бүтээлч санал санаачилга дээр хамтарч ажилладаг. Өнгөрсөн өвөл цаг хатуу болсон. Цогтцэций суманд өвөлжилт хүндэрч, мал малчин хоёр өвсгүй зутрахад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас бид өвс тээвэрлэн авчирч, малчдаа зудын болзошгүй эрсдлээс хамгаалж тусалсан. Манай хамт олон сум орон нутагтаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагад уриалж, орон нутгаа бодитоор дэмжих, хөгжил цэцэглэлтэд манлайлж оролцохыг ямагт эрхэмлэдэг хамт олон” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...