Сонгуулиар дөрвөн давхар байрыг тав болгож хий давхар үүсгэх, хий гудамж үүсгэх гэх мэтээр санал луйварддаг

УИХ-ын 2024 оны сонгуулийг булхай луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой ажлын хэсгийг Ардчилсан намд байгуулжээ. Энэ талаар тус ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа:

-Сонгууль болгоноор ямарваа нэгэн луйвар булхайтай холботой асуудал гарсаар ирсэн. Хар машинтай болсноос хойш луйвар булхай тасраагүй. 2016 оноос  эхлээд хойш хар машинтай холбоотой асуудлаар асуудал тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намууд нэгдээд ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг тухайн сонгуулийн үеэр гарсан булхай луйвар болон зөрчлийг цуглуулж аваад дүн шинжилгээ хийгээд хэрхэн засах талаар санал боловсруулан холбогдох байгууллагуудад өгсөн. 2020 оны гуравдугаар сард “Шударга сонгууль” нэртэй олон нийтийн байгууллага улс төрийн намуудтай хамтран сонгуулийн булхай луйврыг хэрхэн засах талаар саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Харамсалтай нь, өнөөдийг хүртэл шийдээгүй.

Улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн булхай луйвартай холбоотой асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулахад тухайн үед МАХН -ын дарга Н.Энхбаяр, Шинэ нам, ХҮН нам, ИЗНН зэрэг олон улс төрийн намууд оролцсон. Тэр бүх нам 2020 оны УИХ -ын сонгууль булхай луйвраар дүүрэн болсон гэдгийг баталсан. Улс төрийн намуудаас бүрдсэн ажлын хэсэг булхай луйврыг долоон төрөлд хуваасан. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороотой холбогдож гарсан зөрчил 24 хувийг эзэлсэн бол Сонгуулийн хууль зөрсөн асуудал 19.9 хувийг эзэлсэн.

Нэг жишээ татахад, иргэний үнэмлэх та бүхэндээ харуулъя. Энэ ямар учиртай вэ гэхээр хий хаяг бүрдүүлж, иргэнээр санал өгүүлсэн асуудал үүссэн. Дөрвөн давхар байр байлаа гэхэд таван давхар гэж хий давхар үүсгэж, шинээр хаяг үүсгэн, иргэний үнэмлэх тараасан гэсэн гомдол ирсэн. Хий гудамж үүсгээд хаяг бий болгож, хүмүүст иргэний үнэмлэх өгч санал өгүүлсэн. Эзэнгүй хаяг дээр 10, 20-иор нь санал өгүүлдэг асуудал аль эртнээс явагдаж эхэлсэн. Царцаа төрөл зүйлтэй болсон. Амьдаараа буюу биеэрээ нүүж байдаг царцаа, виртуаль цахим царцаа бий болгосон.

Сонгуулийн үеэр нэр дэвшигчид Сонгуулийн хуулийг зөрчиж,  хүмүүсийг дайлж цайлах, хоол унд өгөх, элдэв юм тараадаг байдал тасраагүй.  Энэ бүх баримтыг бүрдүүлээд дүн шинжилгээ өгөөд холбогдох байгууллагад өгсөөр байтал нэг  нь ч хариу өгөөгүй. Дээрх баримт, дүн шинжилгээг  Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт өгсөн.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Баярсайхан:

-Сонгууль шударга болох ёстой.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахаар болсон. Сонгуулийн шинэ хуулийг олон нийтэд таниулах ажлыг төр хийх ёстой ч хийхгүй байна.  Саналын хуудас маш урт байхаар байгаа. Сонгогч саналаа өгөхөд хэрхэн яаж бөглөх талаар таниулах ёстой ч,  хийхгүй байна.

Иргэний бүртгэлтэй холбоотой маргаан маш их гарч байна. Төрд байгаа мэдээлэл үнэн байх ёстой.  Гэвч түүнийг будилаантуулж сонгууль хийдэг. Эрх барьж байгаа намд зөрчлийг илрүүлээд өгөхөөр шалгах нэрээр алга болдог.

2020 оны сонгуулийн дараа улс төрийн намуудаас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. МАХН -аас дарга нь орж ажиллачихаад МАН-тай намаа нэгтгэнгүүтээ таг болсон.

Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргийг сонгуулийн хар PR-т ашиглаж байна. Шүүхээр эцэслэн шийдвэгдээгүй хэргээр PR хийх нь сонгогдох эрхэнд халдсан үйлдэл. Сонгууль шударга болох ёстой, гэтэл сонгуулийг иргэний дайн болгох сонирхол байна. Төрийн мөнгийг луйвардсан хүмүүс сонгуулийн луйвар хийхийг оролдож байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...