ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний шилдгээр Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэг “ТЭРГҮҮН” байрт шалгарлаа

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний эвсэл суулгах, СӨБ орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийг сайжруулах зорилготой Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 1973 оноос хойш 46 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр зохион байгуулагдсан Улаанбаатар хотын 2024 оны аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 20 цэцэрлэгийн 600 гимнастикч авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс Э.Батнавч эрхлэгчтэй 250 дугаар цэцэрлэг ТЭРГҮҮН байрт шалгарч, Нийслэлийн 2024 оны “АВАРГА”-аар тодорлоо.

Хан-Уул дүүргээс Улаанбаатар хотын 2024 оны аварга шалгаруулах тэмцээнд дүүргийн 144, 223, 243, 250 дугаар цэцэрлэгийн гимнастикч авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...