Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг нэг тойрогт өрсөлдөхийг шаардаж, Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбогдуулан прокурорт хандаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр  “Ямар нэг гэмт хэрэг хийсэн бол бариад шорондоо хийх нь яасан юм. Сонгууль дөхөхөөр балай юм яриад, уйлан дуугараад яваад байгаа байхгүй юу. Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ. Хүн танихгүй, дээр нь сонгогчдод ярих юм байхгүй. Тэр хүүхэд төрд гараад юу хийх гэж байгаа юм. Коммунизм байгуулах гэж байгаа л залуу шүү дээ. Харвард төгссөн коммунистуудын нэг.

О.Батнайрамдал бол МАН-ын нарийн бичгийн дарга. МАН сонгуулийг хэтэрхий харлуулах тактик руугаа шилжчихсэн. Та бүхэн 14, 15 сувгаар Ардчилсан намыг яаж гутааж байгааг харж байгаа. Энэний л нэг хэсэг. Монголын улс төр галзуурчихсан. Эмч нараас зөвлөгөө авахдаа тулж байна. Боловсролын зээлийн сангийн тухайд бол Боловсролын сайд зээл өгдөггүй гэдгийг Д.Батнайрамдал мэдэж байгаа, МАН-ын удирдлагууд ч мэдэж байгаа.

Боловсролын зээл буюу тэтгэлэг бол өөрөө төрийн сангаар дамжиж явдаг. Төрийн сан дээр олгох эс олгох, олсгосныгоо чөлөөлөх эс чөлөөлөх гэдэг шийдвэрүүд тэнд гардаг. Энэ бол өөрөө хуультай  Засгийн газрын тогтоолтой. Тэр утгаараа тухайн үед Л.Гантөмөр гэдэг хүн дээр олон хүн чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн тэр хүмүүс нь бүгд Ардын намынхан шүү дээ. МАН-ын гишүүд, төрийн албанд байсан тэр хүмүүс нь тэтгэлэг авч мастерын сургалтад явсан. Тэтгэлэг авахдаа хийсэн гэрээ нь Монгол Улсад ирээд 5-6 жил ажил хийгээд чөлөөлөгдөнө гэсэн л гэрээтэй юм байна лээ шүү дээ. Тийм иргэний гэрээтэй. Тэр нь Л.Гантөмөр гэдэг сайд дээр ирээд эцсийн байдлаар баталгажуулж байгаа хэлбэр. Хэнийг зээлээс чөлөөлөх үү гэдгийг сайд мэдэх ямар ч боломжгүй” гэсэн юм.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...