“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан олон улсын хурал Улаанбаатар хотноо энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Монгол Улс ардчиллын замаар замнасан 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар  анхаарал татах илтгэл, хэлэлцүүлгүүд энэ үеэр явагдах юм.

Оролцох зочдын дунд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр олон удаа ажиллаж байсан Эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм, Монголд олон удаа ирж ажиллаж байсан Данкан Макфарлайн, мөн түүнчлэн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид байгаа нь анхаарал татаж байна.

Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлт дүгнэлтийн тухай байх болно. Тухайлбал, төсөв мөнгөний бодлого, эрчим хүчний бодлого, хувийн хэвшлийн оролцоо, Үндэсний баялгийн сан зэрэг сэдвүүд байх юм. Түүнчлэн өнөөдөр улам бүр хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи,  дижитал платформууд, хиймэл оюун ухааны талаар ч мөн ярилцах юм.

Технологи өдрөөс өдөрт бидний төсөөллөөс ч хурдтайгаар хөгжиж тэр хэрээр хүн төрөлхтөн энэ хурдтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, сөрөг үр нөлөөг багасгах талаар улам эрчимтэй ярилцах боллоо. Дэлхий даяар цахимжилт, хиймэл оюун ухаан нь  эрүүл мэнд, боловсрол, бизнес, үйлдвэрлэлийн салбарт хэвийн зүйл болж байна. Тиймээс бид хиймэл оюун ухааныг ямар зорилгоор, аль салбарт  нэвтрүүлэх вэ, бидэнд ямар сорил тулгарч байгаа, дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухаанд хандаж байгаа бодлого ямар байгаа зэргийг ярилцах болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...