Даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээврийг энэ сарын 20-ноос зогсооно

Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг дуустал түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам өнөөдөр мэдээлэл өглөө. Хавар, намрын улиралд цаг агаар дулаарч зам гэсэж байгаа үед хүнд даацын авто машин замын эвдрэл гэмтэлд их хэмжээгээр нөлөөлдөг тул энэ хугацаанд түр хориглож байгаагаа яамны хариуцсан төлөөлөгчид нь мэдээлсэн юм. Сүүлийн үед манай улсад бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд орж ирэх болсон. Тухайн тоног төхөөрөмжүүд үйлдвэрээсээ гарахдаа тусгай тоноглолтой буюу задлаад буцааж угсрахад хүндрэлтэй байдаг тул задрах боломжгүй ачаа тээвэр гэж үздэг.

Энэ талаар тус яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын засвар арчлалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир “Засгийн газрын 2023 оны 22 дугаар тогтоолоор хил гаалиар орж ирж байгаа болон даац хэтэрсэн, задрах боломжгүй овор ихтэй ачааг нэг удаа төлбөр төлөөд зөвшөөрөл авч тээвэрлэх боломжтой болсон. Хавар, намрын хөлдөлт гэсгэлт явагдаж байгаа энэ үед хүнд даацын ачаа тээврээс болоод авто замын эвдрэл гэмтэл их гардаг тул нэг сарын хугацаатай хязгаарлалт тогтоохоор боллоо. Үүнээс бусад үед төлбөрөө төлөөд явах боломжтой.

Энэ хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, авто замын байгууламжийг хамгаалах зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Хяналт шалгалтыг холбогдох албаны байгууллагууд хамтарч хийх юм. Дээр дурдсан 22 дугаар тогтоолоор өнгөрсөн оны аравдугаар сараас хойш нэг удаа төлбөр төлөөд явах боломжийг хангаж өгсөн. Өнгөрсөн хугацаанд нийт 192 хүсэлт хүлээн авсан. Эдгээр хүсэлтийн дагуу нийт 5,957 тонноор хэтэрсэн хүнд даацын тоног төхөөрөмжийг оруулжээ. Үүний төлбөрт нь 451 сая төгрөг авто замын санд төвлөрсөн тооцоо бий.

Энэ сарын 5-наас 13-ны хооронд гэхэд давхардсан тоогоор 21 хүсэлт ирж тээвэрлэлт гүйцэтгэсэн. Энэ жил авто замын арчилгаа засварлалтад 56 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Бидний тооцоолсноор бол 113 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байгаа. Учир нь бидний зам засварт ашигладаг түүхий эдийн үнэ өссөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ Дэлхийн Банкны санхүүжилтээр 381 км замд ээлжит болон их засварын ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Энэ жилээс хамгийн их гэмтсэн замуудаа засаж эхэлнэ.

Тодруулбал 6-8 жил тутамд ээлжит засвар, 10-15 жилийн дотор зайлшгүй их засварын ажлыг хийх шаардлагатай байдаг. Ингэж байж замын насжилт уртсах, аюулгүй байдал хангагддаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ стандартыг хангаагүйгээс болоод ид ачаалалттай замууд маань эхнээсээ эвдэрч цаашид ашиглахад хүндрэлтэй болж буй юм.

Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзах үеэр танилцуулсны үр дүнд өнгөрсөн жилээс анх удаа зам засварын арчлалтад 35 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнд тэмдэг тэмдэглэгээг засах, авто замын жижиг нүхийг бөглөх зэрэг ажлууд ордог” гэж ярилаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...