Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийнхээ бөөрний донор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хоёрдугаар сарын 07-нд гэргий Э.Бюденбендерийн хамт хүрэлцэн ирэх гэж байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр 2017 оноос хойш ажиллаж буй түүний улс төрийн замналыг харвал 1975 оноос Германы Социалдемократ намд гишүүнээр элссэнээр улс төрчийн замыг сонгожээ.

Улмаар Канцлерын хэрэг эрхлэх газрын дарга, Бундестаг дахь намын бүлгийн дарга, Намын дарга, 2005-2007 онд Ангела Меркелийн тэргүүлсэн Засгийн газарт Гадаад хэргийн сайд, 2007-2009 онд Дэд канцлер буюу Гадаад хэргийн сайд хүртэл дэвшин ажилласан байна.

Хувийн амьдралаас сонирхуулахад тэрбээр 2010 онд гэргий Э.Бюденбендерийн бөөрний донор болжээ. Энэ талаар хатагтай Э.Бюденбендер “Миний нөхөр бол өргөн утгаараа ч, шууд утгаараа ч биеийн минь тал” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.  Тэд ирээдүйн Ерөнхийлөгчийг хуулийн сургуулийн оюутан байх үед танилцаж, 1995 онд гэрлэсэн байна. Тэд нэг охинтой.

Ф.В.Штайнмайэр 2013-2017 онд дахин нэг удаа Ангела Меркелийн тэргүүлсэн Засгийн газарт Гадаад хэргийн сайдын албыг амжилттай хашсан байна. Хэдийгээр өөр намд харьяалагддаг, зарим асуудлаар санал зөрдөг байсан ч А.Меркел, Ф.В.Штайнмайэр нар гар нийлж амжилттай ажилласан гэж дүгнэдэг. Тэрбээр 2017 онд ХБНГУ-ын 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогджээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...