АНУ зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш шатахуунаар тусална

АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан зудын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж 200,000 ам.доллар (ойролцоогоор 680 сая төгрөг)-ын тусламж үзүүлэх аж. Уг санхүүжилтээр Монголын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш шатахуун олгох юм.

Энэ жилийн зуд нь сүүлийн үед тохиож буй хамгийн хор уршигтай гамшиг болж, их хэмжээний цас орж, огцом хүйтэрснээс нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувийн хэмжээнд малчин өрхүүд зудад нэрвэгдэв. 217 мянга гаруй малчид өөрсдийн мал, амьжиргаагаа алдах өндөр эрсдэл үүсээд байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол Улсын зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн тулд тууштай ажилладаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийг дэмжин чадавхжуулах, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Шуурхай удирдлагын тогтолцооны сургалтууд зохион байгуулах, малын өвчлөлийн тандалтын чадавхыг бэхжүүлэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа аж.

Элчин сайд Ричард Буанган “АНУ нь Монголын эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд учирч буй эдгээр сорилтуудын үр дагаврыг багасгахын тулд илүү тэсвэртэй байдлыг бий болгож, урт хугацааны, ногоон шийдлүүдийг олохын тулд Монголын засгийн газар болон олон улсын түншүүдтэй тууштай хамтран ажиллах болно” гэв.

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын ард иргэдийг гамшигт тэсвэртэй, түүний нөлөөллийг даван туулах чадвартай болоход нь тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 2010 оноос хойш Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хөтөлбөрийг дэмжих зорилгоор найман сая орчим ам.долларын санхүүжилт олгожээ.

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...