ШУУРХАЙ: Эмнэлэгт байгаа таван иргэний бие хүнд байна

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.01.24/ ослын талаар мэдээлэл хийлээ. Онцгой байдлын ерөнхий газар галын тархалтыг буруулж, иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд 600 гаруй алба хаагч, 100 гаруй техник хэрэгсэлтэй ажилласан байна. Улсын онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, иргэдийн нүүлгэн шилжүүлж, галыг бүрэн унтраажээ. Мөн цагдаагийн байгууллагаас ослын талаарх мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:

-Ослын улмаас 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэж шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Урьдчилсан байдлаар  гурван хүн нас барсан байна. Мөн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн 11 том хүн , гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд,  байгалийн шингэрүүлсэн хий ачиж авсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байна.

Дэлбэрэлтийн улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн 3 албан хаагч, энэ осолд өртөж, шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна.

Гал түймрийн улмаас 30 автомашин шатаж, түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажлыг зохион байгуулж байна.

Хамгийн сүүл ийнх мэдээлллээр 30 машин галд өртсөн. Түлэнхийн төвд 19-50 гаруй насны 14 хүн ирснээс 4 иргэний биеийн байдал хэвийн байсан учраас эмнэлэгт заавал хэвтүүлээгүй,  арван иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт таван хүн байгаа бөгөөд тавынх нь бие маш хүнд, түлэгдэлтийн зэрэг 3-4 дүгээр түвшинтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...