Парламентын ардчиллыг бэхжүүлсэн ГУРВАН ЖИЛ

Монгол Улсыг нэг хүний хатуу гараар удирдах ёстой гэж сэрүүн зүүдэлсэн хүмүүс Монголын улс төрд цөөнгүй бий. Ерөнхийлөгчийн засаглалтай болоод, нэг хүнийг үндэсний удирдагчаар өргөмжлөөд явбал улс хөгжинө гэж тэд том эндүүрдэг. Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад халаагаа өгсөн нэг улстөрч энэ санаархлаа одоо ч ил тод зарлаж, улс төрийн элдэв явуулгаа тасралтгүй үргэлжлүүлсээр байдаг. Үндсэн хуулиар тунхагласан парламентын засаглалыг хүчгүйдүүлэх сонирхол дотоодод төдийгүй гадаадаас ч үе үе хүчтэй илэрдэг. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бодит аюул юм.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тухайн үед УИХ-ын гишүүнээр анх сонгогдоод байсан Л.Оюун-Эрдэнэ нийгмийн хүлээлтэд хүрээгүйг, залуус дутуу орхисныг заавал гүйцээх болно гэж чуулганы танхимд мэдэгдэл хийж байв. Тэр хэлсэндээ хүрсэн. Үндсэн хуульд санал гээгддэггүй хувилбар буюу сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог шигтгэж, 76-хан гишүүнтэй давжаа парламентыг жинхэнэ утгаараа олон ургальч үзлийн, бодлогын мэтгэлцээний талбар болгох өөрчлөлтийг оруулж чадсан. Нэг хүний дарангуйлагч дэглэмийг хүсэгчдийн хүсэмжлэлд ингэж цэг тавьсан гээд шууд хэлчихэж болох байх.

Зарим хүн 76 авлигачийг 126 болголоо гэж өнөөдөр уурсаж байгаа хэдий ч хожмын өдөр Монголын парламентын ардчиллыг бэхжүүлсэн, засаглал хоорондын зааг ялгааг тодотгосон, хэдхэн компани, улс төрийн бүлэглэлүүдийн дохио зангаагаар хөдөлдөг байсан бурангуй тогтолцоог халсан том реформ байсныг тун удахгүй ойлгоно. Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдын улс төрийн эр зориг гарган хийсэн хамгийн том шинэчлэл энэ ч байж магадгүй. Эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх биш, олон нийтэд чөлөөлж өгснөөрөө Монголын улс төрийн түүхэнд бичигдэн үлдэнэ. Дархлааг нь бататгасан байхад дарангуйлал амилах боломжгүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт сургалт боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын нийт...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

ААН-ийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...