Рио Тинто Монгол, Инвескор Санхүүгийн Групп хамтран ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН байгууллаа

Рио Тинто Монгол ХХК болон Инвескор Санхүүгийн Групп 4-р сарын 25-ны өдөр Монголын анхны “Нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан” болох “Инвескор РИ Сайкл” Хувийн Хөрөнгө Оруулалтын санг үүсгэн байгуулж, анхны хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.

Гэрээнд хөрөнгө оруулагч талаас Рио Тинто Монгол компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Инвескор Санхүүгийн Группийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд, Санг үүсгэн байгуулагч Хөрөнгө оруулалтын менежментийн компани талаас Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани Монгол Улсад алсын хараатай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, ногоон ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулахыг хичээж ажилладаг. Энэхүү нөлөөллийн сан нь экологийн болон эдийн засгийн томоохон асуудал болох хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, түүнийг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесүүдэд хөрөнгө оруулан, байгаль орчин, нийгмийн эерэг нөлөөллийг бий болгоно гэж бид үзэж байна” гэдгийг онцлов.

Мөн Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч “Инвескор РИ Сайкл” хөрөнгө оруулалтын сан нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэхүү асуудалд чиглүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах бизнест урт хугацаанд хөрөнгө оруулан, тухайн компанийн үйл ажиллагаа, цаашдын стратегийг дэмжих замаар байгаль орчин, нийгэмд бодитой хувь нэмэр үзүүлэх ач холбогдолтой” гэв.

Монгол Улсын хэмжээнд жилд нийт 2.2 сая тонн хог хаягдал бий болдог бөгөөд үүний 50 хувь нь дахин боловсруулагдах боломжтой хог хаягдал байдаг боловч бид зөвхөн 3-5 хувийг нь л дахин боловсруулж байна. Харин үлдсэн нь ландфилл буюу газарт булшлах замаар эсвэл ямар ч шийдэлгүй хаягддаг. Үүний нөлөөгөөр хөрс, орчны бохирдол, хүлэмжийн хий ихээр ялгардаг тул хог хаягдлыг дахин боловсруулах салбарыг Монгол Улсын хэмжээнд хөгжүүлж, дараагийн түвшинд гаргах нэн шаардлагатай байгаа юм. Түүнчлэн дахин боловсруулсан бүтээгдэхүүн нь Монгол Улсын импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чухал түүхий эд болдог эдийн засгийн ач холбогдолтой.

Рио Тинто Монгол ХХК нь Инвескор санхүүгийн байгууллагатай хамтран 2021 онд цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа нь доголдож болзошгүй жижиг, дунд бизнесүүдэд зориулсан 1 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлж, 141 бизнесийн 600 гаруй ажлын байранд дэмжлэг үзүүлсэн билээ. Тэгвэл энэхүү Нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангаар “хамтрагч компаниуд байгаль орчинд бодитой эерэг нөлөө үзүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг түргэтгэнэ” гэж үзэж байна.

Рио Тинто Монгол ХХК-ийн тухай

Рио Тинто групп нь уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд дэлхийн 35 оронд 52 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус группээс Монголд албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд болох Рио Тинто Монгол ХХК-ийг 2018 онд байгуулж, нийгмийн түншлэл, Засгийн газар, оролцогч талуудын харилцааг анхаарч ажиллаж байна. Үүнд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт, менежмент, геологи хайгуул, Монгол Улсад явуулж байгаа бизнес хөгжил, харилцаа хамтын ажиллагаа, Рио Тинтогийн дэлхий даяарх үйл ажиллагаанд үзүүлэх бизнесийн 17 төрлийн үйлчилгээ хамаардаг. Мөн нийгэмд хөрөнгө оруулж “Паркаа хамтдаа бүтээе” болон соёлын өв, байгаль орчин, боловсролыг дэмжсэн томоохон төслүүд хэрэгжүүлж байна.

Инвескор Санхүүгийн Группийн тухай

Салбартаа тэргүүлэгч Инвескор Санхүүгийн Групп нь харилцан уялдаа холбоо бүхий санхүүгийн салбарын 9 оролцогч компаниудыг үүсгэн байгуулж, өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.  Тус компани нь санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг санал, санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Мөн хэрэглэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан менежментийг сахин мөрдөж, мэдээллийн технологийн дэвшлийг тогтмол хөгжүүлэн үйл ажиллагаагаа сайжруулсаар байна.

Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн тухай

Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК нь Инвескор Санхүүгийн Группийн бүрэлдэхүүн компани бөгөөд Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компани юм. Тус компани нь 2021 онд байгуулагдан, дэлхийн хөрөнгийн зах зээлийн сайн туршлагуудыг нэвтрүүлсэн, шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд хөгжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...