Пап Францистай италиар мэндчилсэн монгол охин

Ромын пап Францис Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна. Тэртээх 13-р зуунд Их Монгол улсын хаадтай харилцаж байсан Ромын пап хэмээх католик шашинтнуудын тэргүүн 777 жилийн дараа талын Монголд хөл тавьсан нь түүхийн цоо шинэ хуудсыг эргүүлсэн үйл явдал юм. Ромын папыг төв талбайд албан ёсоор угтан авах ёслолын үеэр шавилхан монгрл охин италиар мэндчилсэн нь дэлхийн анхааралд өртөв.

Тэрхүү цовоо охин бол Ганбатын Хулан байв. 23 дугаар сургуулийн 6В ангийн сурагч. Италийн Ром хотноо Principessa Mafalda цэцэрлэг, сургуульд 3 жил сурсан. Өдгөө 23 дугаар сургуулийн 6в ба англи хэлний Мягмарсүрэн багшийн ангид сурдаг. Аав ээж, дүү болон ахтайгаа амьдардаг. Ирээдүйд улс орныхоо нэрийг гаргасан дипломат болох хүсэлтэй бөгөөд Итали улсад их сурах чин зорилготой ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...