Пап Францис: Монголчууд цөөхүүл боловч аугаа соёл иргэншилтэй ард түмэн

Ромын католик сүм хийдийн тэргүүний Монгол Улсад хийж буй түүхэн айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй. Энэ бол хоёр орны харилцааны түүхэнд Пап лам анх удаа айлчилж буй түүхэн үйл явдал юм. Энэ талаар Ватиканы төв хэвлэл мэдээлжээ. Пүрэв гарагийн орой Ром хотоос хөөрсөн Папын онгоц өглөөний 10:00 цагийн орчимд Улаанбаатарын олон улсын нисэх буудалд газардсан байна. Аяллынхаа замд Пап очих газар нутгийнхаа талаар юу гэж ярьсныг Ватикан Ньюс суваг мэдээлжээ.

“Монголд очно гэдэг өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдардаг ард түмэнтэй уулзана гэсэн үг. Монгол бол хязгааргүй уудам орон зай, цөөхөн боловч аугаа соёл иргэншилтэй ард түмэн мэт санагддаг. Ийм том, ийм өргөн уудам, ийм амар амгаланг ойлгох нь бидэнд хэрэгтэй гэж бодож байна. Энэ юу гэсэн үг болохыг ойлгох нь бидэнд тустай. Монголыг оюун ухаанаар биш, мэдрэхүйгээр ойлгох хэрэгтэй байх. Монгол орны энэ өргөн уудам, аугаа байдал ямар учиртайг ойлгохын тулд Бородины хөгжмийн хэсгээс сонсохыг би зөвлөмөөр байна” гэж тэр хэлсэн байна.

Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...