Нүүрсний хулгайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.

Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт  яллагдагчаар татсан, өнгөрсөн гуравдугаар сард УЕП-ын зүгээс гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээн авсан байдаг. Түүнд  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

Яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан шүүхийн хэлэлцүүлгийг нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгууллах зүйлчлэлийг надад хүчээр тулгаж байна гэсэн мэдээлэл өгчээ. Юутай ч нүүрсний хулгайгаар хөрөнгөжсөн хүмүүсийг шүүх ажиллагаа энэ намрын гол сэдэв байх нь тодорхой болов. Шүүх хурлын товыг тогтоох байсан урьдчилсан хэлэлцүүлэг 9-р сарын 12-ны өдөр хүртэл хойшилжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...